Ж.Эрдэнэболд: Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хангах “гэмт хэргийн хяналтын цогц системийг нэвтрүүлэх“ судалгааны ажил хийгдлээ

2022 оны 10 сарын 28

Arslan.mn

Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Гэмт хэргийн хяналтын цогц системийн нэвтрүүлэлт, хөгжүүлэлтийн асуудал (Улаанбаатар хотын жишээн дээр) сэдвээр 2022.10.12-ны өдөр хууль зүйн докторын зэрэг хамгааллаа.

Тэрээр энэхүү судалгааны ажлын хүрээнд өнөөгийн Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, хүн ам зүй, хотжилт, гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагад үндэслэн хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, программ хангамж, инновацийн дэвшлийг нэвтрүүлэх, Улаанбаатар хотын онцлогт тохирсон “монгол” гэмт хэргийн нөхцөл байдлыг хяналтад авах олон талт, харилцан уялдаа холбоо бүхий систем, аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэх замаар хотын аюулгүй байдал, иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэргийн гаралтыг бууруулах асуудлыг хөндсөн.

Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд нь АНУ-д суралцаж байх хугацаандаа Хойд Америкийн метрополис хотуудад хотын аюулгүй байдлыг хангах зорилгоор ашигладаг “КомпСтат” гэмт хэргийн хяналтын системийг судалж, улмаар 2016 оноос эхлэн энэхүү орчин үеийн дэвшилтэт цогц арга, үйл ажиллагааг Улаанбаатар хотод, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд туршиж, гарч буй үр дүнд тулгуурлан зарим арга, хэлбэр,  технологийг нэвтрүүлсэн байна.

Тухайлбал гэмт хэргийн цахим зураглалын, цаашдын чиг хандлагыг тодорхойлох дүн шинжилгээний аргууд, эдгээрийг дагасан холбогдох программ хангамж, үйл ажиллагааны шинэчлэл, нэвтрүүлэлт хийсэн нь энэхүү эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь онол, практикийг хослуулсан, гадаад орнуудын сайн туршлага, орчин үеийн арга, инновацид тулгуурласан, тодорхой үйл ажиллагаа, технологийг практикт нэвтрүүлсэн зэргээр онцлог байгааг Хамгаалуулах зөвлөлийн гишүүд, эрдэмтэд онцолсон байна.

Улаанбаатар хотын онцлогт тохирсон гэмт хэргийн хяналтын цогц системийг нэвтрүүлж ашигласнаар гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, техник технологи, программ хангамжийн дэвшлийг ашиглаж хүний хүчин зүйлс, оролцоог багасгах,  камерын хяналтын системийг цогцоор нь үр ашигтай, ашиглах, хотын аюулгүй байдлыг хангах олон талт үйл ажиллагааг харилцан уялдаа холбоотой, иж бүрэн болгох, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг илүү оновчтой боловсронгуй болгож, чадавхжуулах зэрэг олон давуу талтай юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дээрх инновац, дэвшлийг нэвтрүүлснээр нийслэлийн гэмт хэргийн нөхцөл байдлыг хууль сахиулах байгууллагуудаас бүрэн хяналтад авах, зам тээврийн осол, аваарыг бууруулах, цаашлаад өнөөдрийн асуудал болоод байгаа Улаанбаатар хотын түгжрэлийг багасгах, зохицуулахад ашиглах боломжтой гэж судлаачид үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641857
0 эможи

ДОО
2022-10-29 18:59
Баяр хүргэе.Аав нь цагдаа,прокурорын байгууллагын нэр хүндтэй дарга удирдагч байсан даа.Амжилт хүсье
Зочин
2022-10-28 12:16
цагдаа л шударга байх нь чухал залуу цагдаа нар гэж мөнгөнии төлөө арай л байгаа ш дээ эх оронч монголоо монгол хүниихээ төлөө л байлдаа хужаа эхрын гар хөл хумс хуруу болохоо болих хэрэгтэй залуу цагдаагиин офицерууд өлөн зангаа хая
keyboard_arrow_up