“Болдтөмөр Ерөө гол“ компанийн хувьцаа эзэмшигч Хятад иргэний мөнгийг “нярав нь завшсан“ нь тогтоогджээ
2022 оны 10 сарын 28
Хятад улсын иргэн Ли Шао Мид холбогдох хэргийн талаар салбарын сайд мэдээлэл өгөв.
Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар "Болдтөмөр Ерөө гол компанийн хувьцаа эзэмшдэг байсан хятад иргэний хөрөнгийг нярав Оюунсүрэн гэж эмэгтэй нь 317 сая долларын зээл авахад хамтран оролцож, хувьдаа 612 сая төгрөгийн мөнгийг завшсан.
Анхан шатны шүүхээс Оюунсүрэнг 40 сая төгрөгөөр торгож, зорчих эрхийг нь 7 сараар хязгаарлаж шийдвэрлэсэн. 2022 онд энэ хэрэг шийдэгдэж дууссан байгаа.
Нярав нь өөрийн гарын үсэг зурах эрхээрээ 612 сая төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон" гэлээ.
Тэрбээр шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт холбогдогчийн овог нэр, компанийн нэрийг бүтнээр нь хэлж байгааг тодотгосон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?



2






641856
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс