ХЗДХ-ийн сайд Д.Загджавтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг ЗАРЛАНА

2022 оны 10 сарын 28

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр "Гадаадын хөрөнгө оруулагчид"-ын эрх ашигийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийнэ.Хурал ХЗДХЯ-нд 09.30 цагаас болно.

Мөн уг хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулагчдыг “дээрэмдсэн“ Ерөнхий прокурор, Тагнуулын даргаар ажиллаж байсан хүмүүсийг ЗАРЛАХ юм. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдааны дараа "2012-2022 оны хооронд Гадаадын хөрөнгө оруулагчтай ААН-үүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт ямар хүмүүс хамааралтай. Ямар прокурор хяналт тавьж ажилласан, хэрхэн хэрэг нь хаагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг нь яаж дарагдсан зэргийг дэлгэрэнгүй өгөх болно. Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан, Тагнуулын даргаар ажиллаж байсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс ч холбогдсон байна.

Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг тогтмол үйл ажиллагаагаа явуулна. Арбитрын шүүхэд гацсан, шүүхийн шатанд гацсан, иргэний хэргийг эрүүгийн хэрэг болгож шийдүүлсэн. Үндэслэлгүйгээр бусдыг Монгол Улсаас гаргах хууль бус ажиллагаа зохион байгуулж, хар тамга дарсан. Хөрөнгө оруулагч оруулж ирэхгүй болгосон жагсаалтыг танилцуулна" гэсэн юм.

ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал Д.Загджавтай холбоотой сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд нь ХЗДХ-ийн сайдын тушаалаар ажлын хэсэг гарсантай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг зарлах гэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ёс зүйн алдаа, хариуцлага алдсан олон хэрэг, кэйсүүд байсаар байтал хяналт шалгалт хийж байна гэх нэрийн дор хугацаа хожиж, хариуцлага тооцохгүй байгаа нь эргэлзээ төрүүлээд байгаа билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641851
2 эможи

Д.Загджав
Х.Нямбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up