НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтоор 66.4 тэрбум төгрөгийг БУЦААН ОЛГОНО

2022 оны 10 сарын 28

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын буцаан олголтоосоо ямар нэг шимтгэлгүйгээр албан татвараа төлөх боломжтой байдаг. 

Энэ дагуу гуравдугаар улирлын буцаан олголтоосоо 18,290 иргэн нийт 223.2 сая төгрөгийн татвараа төлжээ.

Татварын төрлөөр нь харуулбал:

  • Малын тоо толгойн албан татвар -324 иргэн 7.4 сая төгрөг
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар -151 иргэн 15.3 сая төгрөг
  • Газрын үл хөдлөх хөрөнгийн албан татвар - 5,566 иргэн 3.7 сая төгрөг
  • Галт зэвсгийн албан татвар -157 иргэн 6.3 сая төгрөг
  • Газрын төлбөр - 2,113 иргэн 7.5 сая төгрөг
  • Автын агаарын бохирдлын төлбөр - 2,384 иргэн 6.9 сая төгрөг
  • Зам ашигласны төлбөр -2,267 иргэн 36.5 сая төгрөг
  • Газрын төлбөр дэд алба -11,043 иргэн 56.5 сая төгрөг
  • Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар -2,664 иргэн 83 сая төгрөгийн татварыг буцаан олголтоосоо төлөх хүсэлт ирүүлсэн байна. 

Мөн НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох учиртай. Энэ удаад 1,124,564 иргэнд нийт 66.4 тэрбум төгрөгийг буцаан олгоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
641842
4 эможи

sodgerel borjigon
2022-10-30 22:53
myniih bas oroogui bna
Оюунчимэг Боржигон
2022-10-30 11:14
Sar duuslaa oroogui lbn
Zowin
2022-10-29 00:13
Honjbor hezee orno
Иргэн
2022-10-28 10:39
Сар дууслаа өгөх болоогүй eу
keyboard_arrow_up