Өнгөрсөн онтой харьцуулбал ам.доллартай 408 төгрөг, юань 22 төгрөгөөр ӨСЖЭЭ
2022 оны 10 сарын 27
Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 9 дүгээр сард 3257.10 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 408.16, өмнөх сарынхаас 71.38 төгрөгөөр суларсан байна.
Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ оны 9 дүгээр сард 463.90 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 22.70 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 4.47 төгрөгөөр чангарсан байна. Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 54.48 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 15.40 төгрөгөөр, өмнөх сарынхаас 1.87 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









641825
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс