АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч УУЛЗЛАА

2022 оны 10 сарын 27

Arslan.mn

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Буанган-ыг хүлээн авч уулзав.

Элчин сайд Р.Буанган АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогaдсондоо баяртай байгаагаа илэрхийлж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг Дэд сайдад гардуулав.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын чухал гуравдагч хөрш, Стратегийн түнш орон болох АНУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд, Элчин сайдтай Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө идэвх, санаачилгатай хамтран ажиллахдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Элчин сайдын зүгээс АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархаж байдаг бөгөөд хоёр улсын Стратегийн түншлэлийг улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641824
0 эможи

keyboard_arrow_up