Согтууруулах ундаа хэрэглэсэн нүхэн жорлонд унасан эрэгтэйг эсэн мэнд гаргажээ

2022 оны 10 сарын 27

Arslan.mn

Согтууруулах ундаа хэрэглэсэн 46 настай эрэгтэй нүхэн жорлонд унасан байсныг алба хаагчид эсэн мэнд гаргажээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн нүхэн жорлонд унасан гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 22:58 цагт ОБГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 20 км зам туулан 23:29 цагт очиход иргэн А /46 настай, эрэгтэй/ хөгжлийн бэрхшээлтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2.5 метр гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг аврах олс ашиглан эсэн мэнд гаргаж, НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгчээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
641812
2 эможи

Зочин
2022-10-27 10:25
Группын мөнгөөрөө архи гударна
keyboard_arrow_up