Хятадын ачаа тээврийн нислэг 40.4 хувиар НЭМЭГДЖЭЭ

2022 оны 10 сарын 27
Хятад улсын  иргэний агаарын тээврийнхний гүйцэтгэж байгаа ачаа тээврийн нислэг өмнөх сарын мөн үеэс 40.4 хувиар нэмэгджээ.
 
Хятадын холбогдох албаны тоо баримтаас үзвэл  аравдугаар сарын 25-нд тус улсын төмөр замын ачаа тээвэрлэлт 10 сая 382 мянган тонн ачаа бараа зөөвөрлөсөн нь өмнөх сарынхаас 1.03 хувиар нэмэгдсэн дүн аж. Мөн Хятад улсын хурдны авто замаар ачааны 7 сая 327.7 мянган машин зорчсон нь өмнөх сарынхаас 2.62 хувиар нэмэгдсэн байна. Боомтуудын ачаа бараа дамжуулан өнгөрүүлсэн хэмжээ 35 сая 65 мянган тоннд хүрсэн нь өмнөх сарынхаас 3.8 хувиар нэмэгдэж, 826 мянган стандарт чингэлэг тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 2 хувиар өсчээ. Иргэний агаарын тээврийн ачаа тээвэрлэлтийг баталгаажуулах 796 удаагийн нислэг үйлдэгдсэн нь өмнөх сарын мөн үеэс 40.4 хувиар нэмэгджээ. Буухиа шуудангийнхан 322 сая ширхэг илгээмж хүлээн авсан нь 0.9 хувиар буурч, 328 сая ширхэг илгээмж хүргэж өгсөн нь өмнөх сарынхаас 1.2 хувиар багассан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641799
0 эможи

keyboard_arrow_up