БНХАУ электрон тамхинд “ӨНДӨР ТАТВАР“ ногдуулна

2022 оны 10 сарын 26

Arslan.mn

Сүүлийн үед дэлхий даяар ихээхэн дэлгэрсэн электрон тамхийг утаат тамхинаас дутахааргүй хортой гэж мэргэжилтнүүд анхааруулж, зарим улс оронд татварын бодлогоор энэ тамхины хэрэглээг багасгахаар төлөвлөж байгаа юм.

Тухайлбал, Хятад улс электрон тамхинд давхар татвар оноохоор болжээ. SCMP сонины мэдээлснээр, 11 дүгээр сарын нэгшний өдрөөс эхлэн электрон тамхины үйлдвэрлэл болон импортод мэдүүлсэн өртгийн 36 хувьтай тэнцэх хэмжээний татвар ногдуулахаар болсон байна. Үүний зэрэгцээ электрон тамхи худалдаалдаг дэлгүүрүүд энэ бүтээгдэхүүнийг борлуулсныхаа төлөө 11 хувийн татвар төлөх аж. Ингэснээр Хятадын зах зээл дээр электрон тамхины үнэ нэмэгдэнэ гэж эх сурвалж мэдээлжээ.

Энд дуулгахад, 2022 оны 10 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн Хятадад электрон тамхины улсын стандарт үйлчилж эхэлсэн. Энэ стандартад зааснаар бүх электрон тамхи хүүхэд, өсвөр насныхны анхаарлыг татахааргүй байх , мөн шингэн бүхий сав нь нэг удаагийнх байх ёстой аж. Үүнээс ч өмнө, өсвөр насныхныг электрон тамхинаас хамгаалах үүднээс энэ бүтээгдэхүүнийг цахимаар худалдаалахыг 2019 онд хориглож байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641795
0 эможи

keyboard_arrow_up