XR Lab Узбекистан улсад болж буй олон улсын “Мэдээлэл технологи, харилцаа холбооны долоо хоног”-т амжилттай оролцож байна

2022 оны 10 сарын 26

Бүгд Найрамдах Узбекистан улсын Самарканд хотноо болж буй мэдээлэл технологийн олон улсын “ICT Week UZBEKISTAN 2022” арга хэмжээд Meta компанийн албан ёсны түнш XR-Lab Mongolia тус улсын Мэдээллийн технологи, Харилцаа холбооны яам болон IT Park-ийн урилгаар оролцож байна. Тус арга хэмжээ нь жил болгон уламжлагдан зохион байгуулагддаг бөгөөд олон улсын мэдээлэл технологийн салбарт гарч буй хамгийн сүүлийн үеийн техник технологийг танилцуулах, энэхүү чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд болон гадаадын хөрөнгө оруулагчдыг хооронд нь холбож өгдөг онцлогтой юм. 

 

Энэхүү арга хэмжээний нээлтийн үеэр Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал Жорж Чен цахимаар оролцон үг хэлж, Узбекистан улсын мэдээлэл, технологийн салбар хэрхэн хурдацтай хөгжиж байгаа талаар үзэл бодлоо илэрхийлэн тус арга хэмжээний зохион байгуулагчдад халуун баяр хүргэсэн байна. 

 

Мөн XR Lab Mongolia-н үүсгэн байгуулагч А.Хассод XR Lab болон Meta-гийн хамтын үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөө болон виртуал ертөнц, хиймэл бодит орчин буюу VR технологи, метаверс гэж юу болох, уг технологийн ирээдүйн хөгжлийн талаар илтгэл тавьж танилцууллаа. 

XR Lab Mongolia-н Meta компанийн албан ёсны хамтрагч бөгөөд хиймэл бодит орчин буюу VR, AR технологиудыг хослуулан хүүхэд залууст боловсрол олгоход чиглэсэн монголын хамгийн анхны лаборатори юм. Хүмүүсийг орчин үеийн технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхахад уриалан чиглүүлж, технологиор дамжуулан 21-р зуунд шаардагдах ур чадвар, мэдлэгийг түгээх, түүнд бэлтгэх боломжоор хангах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641792
0 эможи

keyboard_arrow_up