Олимп, ДАШТ-нд амжилт гаргасан тамирчдад олгох урамшуулал нэмэгдэж, 2.2 тэрбум төгрөг төсвөлжээ

2022 оны 10 сарын 26

Биеийн тамир спортыг нэгдсэн бодлогоор хангах зорилгоор Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын албан тушаалыг шинээр бий болгосон. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцад тус сайдыг ажлын албатай байхаар тооцож, үйл ажиллагааны зардлыг тусгажээ.

Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Олимп, дэлхийн тэмцээнээс медаль авсан тамирчдад жил бүр 1.8 орчим тэрбум төгрөгийн урамшуулал олгодог. Энэ мөнгийг олгох журмыг Засгийн газар өөрчилж, насан туршид нь зүгээр цалин өгдгийг болиулах талаар тус Байнгын хорооны тогтоол гарсан. Тогтоолын хэрэгжилт ямар байна вэ. Тамирчдыг урамшуулахад зориулсан хэдий хэмжээний төсөв тавигдсан бэ"

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад олгох урамшуулал нэмэгдэж, 2.2 тэрбум төсөвлөгдсөн" хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641772
0 эможи

keyboard_arrow_up