Самар түүж яваад сураггүй болсон иргэнийг 26 дахь өдрөө ЭРЭН хайж байна

2022 оны 10 сарын 26

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар есдүгээр сарын 26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр найман хүн явснаас нэг нь алга болоод байгаа билээ.

Тодруулбал, 43 настай эрэгтэй Ө нь есдүгээр сарын 30-ны шөнө 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул дуудлага өгсний дагуу аравдугаар сарын 06-нд эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл буюу 26 хоноод байхад олдоогүй л байна.

Өмнө нь самар түүж явсан нэг иргэн мөн сураггүй алга болоод олдоогүй учир эрлийн ажиллагааг зогсоосон. Тодруулбал, Төваймгийн Эрдэнэ сумын Майхан багийн Хүрэн морьтын зоо гэдэг газар 14 хүн самар түүж явсанаас 32 настай эмэгтэй сураггүй болсон билээ. Түүнчлэн самар түүж яваад сураггүй болсон Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн А /63 настай, эрэгтэй/-ийг 25-ний өдрийн 08:00 цагаас эхлэн мөн эрэн хайрж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641769
0 эможи

keyboard_arrow_up