СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарч, засварын ажил хийж байсан ТАВАН ХҮН ТҮЛЭГДЖЭЭ

2022 оны 10 сарын 26

Arslan.mn

Өчигдөр орой дулааны шугамын худагт засварын ажил хийж байсан таван ажилтан халуун усанд түлэгдэн эмнэлэгт хүргэгджээ.

Тодруулбал Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны Задгай буюу Ханбогд хорооллын хашааны гадна талд таван хүн дулааны шугамын худагт засварын ажил хийж байхад халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарчээ.

Үүний улмаас засвар хийж байсан таван ажилтан халуун усанд түлэгдсэн байна.

Хүндэвтэр түлэгдсэн дөрвөн хүнийг яаралтай түргэн тусламжийн машин авч явсан бол хөнгөн түлэгдсэн иргэнийг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн болохыг ОБЕГ мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
641768
2 эможи

keyboard_arrow_up