Ш.Адьшаа: Булганы боомтоор 400 мянган тонн нүүрс БҮРДҮҮЛЭЛТГҮЙ гарсан байна
УИХ-ын Хянан шалгах түр хорооны өчигдөр буюу /2022.10.26/-ны хуралдаанаар Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох тухай асуудлыг авч хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Хилийн боомтуудад хууль зөрчсөн томоохон луйврын гэмт үйлдэл бугшсан байгаа асуудлыг хөндсөн юм.
Түүний зүгээс "Хилийн боомтод луйврын чанартай олон зөрчил байгаа. Хуулийн байгууллагууд шалгаж байгаа ч үр дүнгийн тухай мэдээлэл хомс байна. Гашуунсухайт ХОЁР сая тонн нүүрс бүрдүүлэлтгүй гарсан асуудлыг бүгд мэдэж байгаа. Мөн Ховд аймгийн Булган боомтоор 400 мянган тонн нүүрс бүрдүүлэлтгүй гарсан хэргүүд гарсан байна. Хятадын хэвлэлээр 2 сая 200 мянган тонн нүүрс гарсан тухай ярьж байна. Эдгээр асуудлыг шалгах шаардлага зайлшгүй байгаа" гэлээ.