Бугат суманд 8,0 см хүртэл ЗУЗААН ЦАСТАЙ байна

2022 оны 10 сарын 25

Arslan.mn

Булган аймгийн нутгаар өнгөрсөн шөнө бороо, цас орлоо.

Орхон суманд хур тунадасгүй, Рашаант, Баяннуур суманд алсад тунадастай, бусад нутгаар 0.1-5.0 мм бороо, цас орлоо. Өнөө өглөөний цаг уурын талбай дээрх цасны зузааны хэмжилтээр Бугат суманд 8,0, Орхон суманд 6,0, Бүрэгхангай суманд 4,0, Булган, Хангал суманд 3,0, Хутаг-Өндөр, Баян-Агт, Хишиг-Өндөр Сэлэнгэ 1,0,  бусад нутгаар 1,0 см хүрэхгүй цастай байна. Салхины дундаж хурд секундэд 3-12 метр, зарим газраар секундэд 11-17 метр хүрч ширүүссэн байна. Өдөртөө 8-19 градус дулаан, шөнөдөө 1-6 градус хүйтэн хонолоо гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
641747
3 эможи

BAT
2022-10-25 23:37
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up