П.Сайнзориг : Д.Загджавтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлт өнөө орой гарч, сайдад ТАНИЛЦУУЛНА
ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал Д.Загджавтай холбоотой сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд нь ХЗДХ-ийн сайдын тушаалаар шалгалт оруулаад байгаа билээ.
Уг шалгалтын ажлын хэсгийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ахалж байгаа юм. Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдийн асуусан асуултанд "ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлт өнөө орой гарна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсан зарим хүмүүс маань орон нутгийн хорих ангиуд руу шалгалтаар яваад хараахан ирээгүй байна. Бид нийтдээ гурван төрлийн шалгалт оруулсан байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт гармагц ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт танилцуулна. Үүний дараа хэвлэл, мэдээлэл олон нийтэд нээлттэй мэдээллийг хүргэнэ" гэлээ.