Самарт яваад алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа ҮРГЭЛЖИЛЖ байна
2022 оны 10 сарын 25
Самарт яваад алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн Хавцалт замбал гэдэг газар аравдугаар 16-ны өдөр 28 хүн самарт явснаас нэг хүн сураггүй алга болсон тухай дуудлага аравдугаар сарын 23-ны өдрийн 10:11 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн 63 настай иргэн А-г өчигдөр өдрийн 8:00 цагаас эхлэн Байдраг багийн Цахрын даваа гэдэг газраас Хавцалт замбал гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








641733
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс