НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтоор нийт 66.4 тэрбум төгрөг ШИЛЖҮҮЛНЭ
2022 оны 10 сарын 25
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын гуравдугаар улирлын буцаалт олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлэх учиртай.
Энэ удаад 1,124,564 иргэнд нийт 66.4 тэрбум төгрөгийг олгох юм байна. Мөн тухайн иргэн хүсвэл буцаан олголтоосоо ямар нэг шимтгэлгүйгээр албан татвараа суутгуулан төлөх боломжтой. Тухайлбал, автотээврийн хэрэгслийн, үл хөдлөх эд хөрөнгийн, газрын үл хөдлөх эд хөрөнгийн зэрэг албан татвараа төлж болох бөгөөд үүний тулд өнөөдрийн дотор eBarimt аппликэйшн дээрх сануулга дээр "Тийм" товчийг дарахыг Монголын Татварын албанаас зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









1
641713
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс