ТӨСӨВ 2023: Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг ЖИЛ ТУТАМ олгодог болгоно

2022 оны 10 сарын 24

Arslan.mnСангийн яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд 2023 онд дараах бодлого, зарчим, эрэмбийг баримтлан төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулжээ. 

Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан УИХ-д танилцууллаа. Учир нь дэлхий нийтэд инфляцийн түвшин өндөр, ханшийн эрсдэлтэй байгаа энэ цаг үед шинэ бүтээн байгуулалт руу орох нь өмнө нь хийж байсан төсөвт өртгөөс хэд дахин их хэмжээний хөрөнгө оруулалтыг шаардана гэдгийг тэрбээр онцолж байв. 

Тухайлбал, ирэх онд төрийн алба хаагчдад олгох цалин, урамшууллын хувьд дараах дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

  1. Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгох юм байна. Ингэснээр 165 ялгаатай цалингийн системтэй байсныг 20 ялгаатай цалинтай болгож буй. 
  2. Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгож өөрчлөхөөр болжээ. Одоогоор 5-10, 10-15 гэсэн жилээр энэхүү нэмэгдлээ авдаг юм. Энэ өөрчлөлтийг хийснээр 1 жил ажилбал 1%, 2 жил ажилбал 2%, 3 жил ажилбал 3% зэргээр нэмэгдэж тооцох аж. 
  3. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй болон байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн ТҮ-ний ажилчдын цалинг 6-8%-иар нэмэгдүүлэхээр оруулж иржээ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж байгаа аж. 
  4.  Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх боломжтой болох аж. Орон нутгийн суурь зардал дээр нь 20%-иар тооцож улсын төсвөөс олгон, үлдсэн 80%-ийг тухайн орон нутгийн төсвөөс олгох боломжтой юм байна.

Дээрх арга хэмжээнүүдэд 168 мянга орчим төрийн албан хаагчид хамрагдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
641704
3 эможи

Батдорж
2022-10-26 15:00
Шүүх нэмсэн ч ялгаагүй хахуул авя байгаа учраас багасгах хэрэгтэй, Төрийн тусгай албаныхан НДШ төлөх нь зөв шүү,
СХАА АУДИТОРУУД
2022-10-26 14:53
Олон жил ажилласан хүмүүст нэмэгдэл харагдахгүй байна, цалингийн ангилал ахиулах шаардлагатай байна, Бид шалгалт болон дотоод аудит хийж буй байгууллагын ажилчдаас бага цалин авч байна.
Бачр
2022-10-24 19:41
Псда нар иншэж л хүн хуурна 10 хувь авдг бсн одоо тгд 6 хувь нэмх н бна үүниигээ нэмж бна гэж хэлж бга хүмүүс дэ бга доромжлоорой новшнууд
Barsaa
2022-10-24 17:25
TV tsalin 523-s nemegdeed 554.000 bolj bga ymuu xaxa zail gulugnvvd
Б.Жавхлан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up