ХХБ-ны эрх бүхий албан тушаалтан “ХАХУУЛЬ АВСАН“ хэргийг шүүхэд шилжүүлнэ
2022 оны 10 сарын 24
Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас эрүүгийн 734 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 711 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг АТГ-аас мэдээллээ.
Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









641694
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс