Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга “Ц” 200 сая төгрөгийн ХАХУУЛЬ авсныг тогтоожээ
2022 оны 10 сарын 24
Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас эрүүгийн 734 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 711 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг АТГ-аас мэдээллээ.
Тухайлбал, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтан “Ц” нь алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий уурхайн албан тушаалтнаас 200 сая төгрөг хахуульд авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









641693
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс