ТОДРУУЛГА: 40 настай иргэн замын голд сууж байгаад зам тээврийн осолд өртсөн нь камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон

2022 оны 10 сарын 24

Arslan.mn

Өнөөдөр өглөө 25-р эмийн сангийн орчимд зам тээврийн осол гарч, дайруулсан хүн нь газар дээрээ нас барсан гэх мэдээлэл гарсан. Харин уг ослын талаар цахим орчинд "Цагдаагийн машин хүн дайрсан" хэмээн нийтлэгдээд байсан. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас цагдаагийн машин осол гаргаагүй, ташаа мэдээлэл болохыг мэдээлсэн юм.

Харин ослын талаар ТЦА-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 06:30 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Кёкүшю таурын урд замд “зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтсээс шалгахад Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч 21 настай, эрэгтэй “Г” нь одоогоор хэн болох нь тодорхойгүй, 40 орчим настай, эрэгтэй явган зорчигчийг мөргөж амь насыг хохироосон байна.

Шалгалтаар явган зорчигч замын зорчих хэсгийн зүүнээс баруун чиглэлд 3 дугаар эгнээнд баруун тийшээ харсан байдалтай сууж байхад нь автомашин тухайн урсгалаар хөдөлгөөн оролцож яваад тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгээр мөргөж амь насыг нь хохироосон нь камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Жолоочийг драгер багаж үлээлгэж шалгахад 0.00 буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Амь хохирогчийг хэн болохыг болон маршрутыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
6
ouch an post
1
confuse an post
5
angry an post
2
641691
16 эможи

Зочин
2022-10-25 17:31
Энэ сайт цагдаагын сайт юмуу? Дандаа л цагдаа нарын буруу үйлдлүүд дээр хамгаалсан мэдээ нийтэлдэг.
Beeb
2022-10-25 08:39
Gai gazar dooroos gedeg dee hairan zaluugiin amidrald gai bolj muruuruu vhehgvi
Зочин
2022-10-24 15:54
Хүн тэр хүн ийг хүндэлж бай жолооч нараа
keyboard_arrow_up