УДШ: Нийт шүүгчдийн хуралдаанаар Б.Жагарын намыг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ

2022 оны 10 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр товлогдлоо.

Хуралдаанаар Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл, “Эрх зүйн маргааны хэргийн харьяалал тогтоолгох” тухай хүсэлтийг тус тус хэлэлцэнэ.

Нийт шүүгчийн хуралдааны дараа Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд бэлтгэх журмын төсөл, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт гомдол гаргагч Н.Ариунболдын гаргасан Ерөнхий шүүгч, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тухай хүсэлтийг тус тус хэлэлцэхээр товложээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641678
0 эможи

keyboard_arrow_up