НӨАТ-ын буцаалтыг маргааш иргэдийн дансанд шилжүүлнэ

2022 оны 10 сарын 24

Arslan.mn

НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг маргаашаас олгож эхэлнэ гэдгийг Татварын ерөнхий газраас мэдээллээ. 

Буцаан олголтод 2022 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг аравдугаар сарын 11-ний 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн баримтын дүн хамаарах юм байна.

Мөн энэ сараас НӨАТ-ын сугалааны тохирлыг сэргээсэн бөгөөд сугалааны тохиролд:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
641677
1 эможи

keyboard_arrow_up