СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 200 гаруй иргэнийг таван жилийн турш 100 саяар хохироосон залилагч 20 настай бүсгүй байжээ

2022 оны 10 сарын 22

Сүүлийн үед сошиал хөгжихийн хэрээр амьд харилцаанаас илүү фэйсбүүк чатаар харилцаатай байх үзэгдэл маш их болсон. Энэ нь сүүлдээ залилангийн хохирогч болох байдал руу иргэдийг түлхэж буй юм. Тодруулбал, залилагчид энэ байдлыг ашиглаж бусдын фэйсбүүк хаягаар нэвтэрч, найүз нөхөд, танилууд руу нь "Мөнгө байвал өгөөч. Эргүүлээд шилжүүье" гэх утга бүхий мессеж бичиж, залилах гэмт хэрэг маш ихээр гарах болоод байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас байнга сэрэмжлүүлж байгаа ч иргэд болгоомжгүйн улмаас бусдын данс руу мөнгөө шилжүүлэх тохиолдлууд тасрахгүй байна.

Тэгвэл энэ удаа маш олон тооны хүнийг залилан мэхэлж, их хэмжээний мөнгө залилсан нэгэн хэргийн мөрөөр мэдээлэл бэлтгэлээ.

Эх сурвалжаас авсан мэдээллээр тухайн гэмт хэргийг үйлдэж, бусдын фэйсбүүк хаягт нэвтэрч, залилан хийдэг этгээд нь 20 настай бүсгүй бөгөөд нэг настай хүүхэдтэй, мөн жирэмсэн аж.

Тэрбээр бусадтай бүлэглэн энэхүү хэргээ хийдэг байсан бөгөөд цагдаагийн байгуулага шалгаж, хохирогчийг тогтоосон байдлаар нийт 107 иргэн рүү "Мөнгө зээлээч" гэх утга бүхий чат бичиж, нийт 106 сая төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулжээ. Тэрбээр эл хэргийг үйлдэж эхлэхдээ 16 нас хүрээгүй байсан бөгөөд эл хэргийг 2017- 2021 оны есдүгээр сар хүртэл тогтвортой үйлдэж, залилж олсон мөнгөөрөө интернет тоглоом, цаашлаад төлбөртэй интернет тоглоом тоглодог байсан аж. Мөн энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, гэмт хэргээр олсон орлогоороо амьдралаа залгуулдаг байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс ээс хэрэгт холбогдогч А-д таван жилийн хорих ял оноож, иргэдэд учирсан хохирлыг бүлэглэн үйлдсэн этгээдүүдтэй нь хамт хувааж төлүүлэх шийдвэр гаргаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
1
641660
12 эможи

зоч
2022-10-22 16:47
зөв таарсан ялын өгч муусайн луйварчид
keyboard_arrow_up