52 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч нэгнийхээ хамрыг ХҮНДЭЭР гэмтээжээ

2022 оны 10 сарын 22

Arslan.mn

Нийслэлийн 52 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч сандалаа урагш нь болгосонгүй гэх шалтгаанаар нэгнийхээ нүүр рүү цохиж хамрыг нь ноцтой гэмтээжээ.

Хүүгийн ээжийн хэлж буйгаар хохирогч хүү сүүлийн гурван жил ангийнхандаа гадуурхагдаж, зодуулж байсан аж.

Эцэг, эхийн зүгээс сургуулийн нийгмийн ажилтан, захиргаанд асуудлыг мэдэгдсэн ч дорвитой арга хэмжээ аваагүй байна. Иймээс ээж нь жилийн өмнөөс хүүхдийн ангийн эцэг эхийн зөвлөлийн даргаар ажиллаж, долоо хоногийн өмнө ангид нь үе тэнгийн ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх талаар сургалт оруулжээ.

Гэтэл өчигдөр өглөө утас дуугарч, хүүхэд нь амьсгалж чадахгүй байна, сургууль дээр ирээч гэсэн байна. Очтол хүүгийн хамар ноцтой гэмтсэн байжээ. Өмнө нь ч мөн хүүг гадуурхаж, цахимаар хичээл ордог байхад ангийнх нь хүүхдүүд шалгалт өгөхийн өмнө групээс санаатайгаар хасдаг байжээ. Үүнээс болж есөн удаа шалгалтаа өгч чадаагүй гэнэ. Хүүгийн ээж энэ асуудлаар сургуулийн захиргаанд удаа дараа хандсан ч тоож хэлэлцээгүй, дорвитой арга хэмжээ аваагүй, одоо сургуулиас нь шилжүүлэхээс өөр аргагүй болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
2
641659
6 эможи

Болор
2022-10-23 09:28
4-5 насны хүүхдүүд 2,3 нийлж дуугай намуухан хүүхдийг бас дээрэлхэж зоддог бие махбодийг нь удаа дараа өнгөрүүлсэн тухай нэг ээж ярьж байсан.Ёр Зарим цэцэрлэгийн бчимээнд.
Болор
2022-10-23 09:21
Сургууль байтгуй цэцэрлэгийн насны 4-5 насны хүүхдүүд
Зочин
2022-10-23 02:41
Яасан гэж өөртэйгээ адилхан хүүхдийг дээрэлхдэг байнаа? Эцэг эх нь бте биенээ дээрэлхдэг хогийн юмнуудын хүүхэд л ийм байгаа даа!!!
Her
2022-10-22 22:30
52 hvvhedvvd ih sonin yum bainlee manai hvvhed 10 angid shiljij ochson gaduurhaad bga bolhgvi bol tsagdaad medegdenee
Зочин
2022-10-22 20:58
sdagud eej aavn tumurnd zoogdj uhesei eej aavn gej ymr huurhi llrud bdg bol
Зочин
2022-10-22 19:48
Цагдаагийн хүүхдүүд аймар юм байнадээ. 97р сургуулийн 6р ангийн хүүхдийг Улаанбаатар дунд сургуулиас 6р ангийн хүүхэд ирж зодож гарыг нь хугалчаад наадах чинь зөөлөн эдийн гэмтэл, битгий жүжээд бай гэж доромжилчоод явсан. Цагдаагаар яваад асуудал нь шийдэгдэхгүй хохирол ч төлөгдөөгүй сар гаран болж байгаа. Ёстой хэрцгий хүмүүс өсгөөд бндаа
Ах
2022-10-22 16:45
Цагдаа нэртэй хэрээний шээс бх оо
Зочин
2022-10-22 15:33
цагдаагиин хүүхдүүд л танхай байгаад байх шиг байдаг шүү
keyboard_arrow_up