“Чингис Хаан“ музей мягмар гарагт АМАРНА
Чингис хаан музей энэ сарын 17-ноос эхлэн доорх үнэ, цагийн хуваарийн дагуу ажиллахаар болсон байна.
Цагийн хуваарь:
Ажиллах өдөр: Даваа-Ням гараг (Мягмар гарагт амарна)
Ажиллах цаг: 09.00-17.00
Касс хаах цаг: 15.30-16.00
Тариф:
Нээлтийг тохиолдуулан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ сарын 16-ныг дуустал үнэ төлбөргүй үйлчилж байсан бөгөөд одоо дараах тарифын дагуу үйлчлэх юм.
Ахлах анги (17-18 нас): 15000 төгрөг
Оюутан (бакалавр түвшин): 15000 төгрөг
Том хүн: 30000 төгрөг
Хүүхэд (0-16 нас): Үнэгүй
/Музейн тухай хуулийн 9.1-т Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд гэж заасан/
Ахмад настан: 15000 төгрөг
/Ахмад настны тухай хуулийн 3.1-т заасанчлан эрэгтэй 60, эмэгтэй 55-аас дээш насны иргэд Музейн тухай хуулийн 9.3-т зааснаар хөнгөлөлттэй үйлчлэх үнэ/
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн /үнэмлэхтэй/: 15000 төгрөг /Музейн тухай хуулийн 9.3-т зааснаар хөнгөлөлттэй үйлчлэх үнэ/
Гадаадын иргэн: 30000 төгрөг
Гадаад хүүхэд: 15000 төгрөг









