Гадаад паспорт захиалах иргэд цээж зургаа өөрсдөө авхуулаад ФАЙЛААР ИЛГЭЭХ боломжтой болжээ

2022 оны 10 сарын 21

Arslan.mn

Улсын бүртгэлийн байгууллагаас үндэсний энгийн гадаад паспорт захиалах иргэд цээж зургаа авч очихгүйгээр бүртгэлийн ажилтнаар зургаа даруулах үйлчилгээг энэ оны есдүгээр сарын 30-наас үзүүлж эхэлсэн.

Тэгвэл энэхүү үйлчилгээнээс гадна өнөөдрөөс эхлэн иргэд гадаад паспортын зургаа өөрсдөө авхуулаад photo.burtgel.gov.mn хаягаар илгээх боломжтой болжээ. 

Ингэхдээ олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-ын стандарт шаардлагын дагуу авсан зургаа оруулах юм байна.

Анхаарах зүйлс:

  • Нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлнэ.
  • Өөрийн нүүр царайг халхалсан нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан, дүрэмт хувцас өмсөөгүй байх.
  • Цээж зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй байх.
  • Зургийн ард хаалга, цонх, тавилга гэх мэт зургийн чанар стандартад нөлөөлөх зүйлсийг оруулахгүй байх.
  • Зургийн хэмжээ нь 413px X 531px байх тул хэмжээ таарахгүй тохиолдолд зургийг хүлээн авах боломжгүй.
  • Сүүлийн 1 сарын дотор авхуулсан зураг байх.
  • Дүр төрхийн өөрчлөлт орсон бол холбогдох баримт бичгийг улсын бүртгэгчид өгсний дараа бүртгэл хөтлөхийг анхаарна уу.
  • Та өөрийн зургийг илгээгээгүй тохиолдолд гадаад паспорт бүртгэх боломжгүй.

Үүнээс гадна киоск машинд байршуулсан төхөөрөмжид флашаар дамжуулан зургийн файлаа дээрх цахим хуудас руу илгээж, бүртгэгчдээ очоод захиалгаа өгч болох юм байна.

УБЕГ-аас өгсөн мэдээллээр үндэсний энгийн гадаад паспорт захиалах хүсэлт гаргасан Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэн үйлчилгээний хөлс, төлбөрийн баримтыг тушааж, өөрийн биеэр өөрт хамгийн ойр байрлах улсын бүртгэлийн нэгжид хандаж, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийг уншуулснаар бүртгэл хөтлөх боломжтой.

Харин 16-гаас доош насны иргэний хувьд түүний эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч зэрэг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан захиалга өгөх бөгөөд энэ тохиолдолд хүүхэд биечлэн ирсэн бол зургийг авч, ирэх боломжгүй бол фото зургийг файлаар улсын бүртгэлийн байгууллагын photo.burtgel.gov.mn цахим хуудаст илгээнэ.

Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэд хилийн чанадад ажиллаж байгаа ДТГ-аар дамжуулан гадаад паспортын захиалга өгч, фото зургаа мөн дээрх цахим хуудсаар илгээж болно.

Өнөөдрийн байдлаар гадаад паспортын захиалгын үйлчилгээг 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв зэрэг нийт 41 цэгээр үзүүлж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
8
641616
13 эможи

Mendee
2024-04-02 18:42
Ene odoo ajildag yumuu dahin zurag oruulnuu geed baih yu
Зочин
2024-03-15 14:45
Зураг аа явуулахын тулд хоорондоо зүгээр л бизнес сүлжээ байдаг юм байна лээ, хүний хамаг цаг үрээд чингэлтэй дүүрэг дээр зүгээр чин сэтгэлээсээ ажлаа хийж , хүмүүст эерэг үйлчилгээ үзүүлэх нь ховор санагдсан , анх очиж байгаа хүмүүст тодорхой мэдээлэл ч өгөхгүй хүмүүсийн хамаг цаг бардаг наасан , мэдэхгүй хүнд яаж зааварлагаа өгөх үү ? Гээд ядаж тэндээ нэг мэрэгжлийн хүн байлгаад асуух зүйл байвал асуугаарй гээд хэлэх ч хүн байхгүй өөдөөс хар яр гээд л өөрсдөө ч ажлаа мэдэж байгаа юм уу үгүй юм уу гэмээр тас харанхуй агуйд орчихсон юм шиг санагдсан шүү ч Чингэлтэй дүүргийн гадаад паспорт захиалах тасаг дээр , зөвөлгөө ч өгөх өөрсдөө ч юмаа мэдэхгүй одоо тийшээ яв , тэр зурагчин дээр оч ч гэр шиг
Дашлхагва
2024-01-23 10:41
Сайн
Uuganbayar
2023-10-08 12:37
Hogjoogui nowshiin uls baij neeh hudlaa standart ntr shaardaad Bhiimaa mergejliin zurgiin studiod ahwuulsan zurag shaardlaga hangahgui bna geheer yahuu (japand studio awhuulsan zurag)
С.Алтангэрэл
2023-08-17 12:04
Сайн
Хулан
2023-07-03 14:11
б
bhv
2023-04-24 10:23
hh
Hsihgee
2023-04-10 20:24
Ene odoo ajildag ymuu bolhgvi bna neg ym aytaihan hiiij boldgvi ymuu
Зочин
2023-03-13 16:17
Зураг хийсэн ч болохгүй дахин оруулнуу гээд олон удаа оролдсонч амжилттай болохгүй бгаад бна яг болдог юмжу
Анхилуун
2023-03-09 23:07
Паспортын хугацаа дууссан
Уранчимэг
2023-03-06 11:15
Дунд
Enkh-Amgalan
2023-02-27 11:44
Goe
Solo
2023-01-26 02:59
Ta nar iim ajildaggui ym hiicheed e system edr gej hutshaaa bolioch icheech
Baasanbat bayaraa
2022-11-07 09:58
Sain
keyboard_arrow_up