Гахай агнасан 4 этгээдийг ШУУРХАЙ олж тогтоожээ

2022 оны 10 сарын 21

Arslan.mn

Хөвсгөл нуурын баруун эргийн Онгологийн сайр гэх газар зөрчлийн шинжтэй ул мөр илэрсэн тул Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын 10 хүнтэй шуурхай бүрэлдэхүүн ажиллаж нотлох баримт, ул мөрөөр гахай агнасан 4 иргэнийг олж тогтоон зөрчил үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл, буу, сум, уналга зэргийг хураан авч прокурорын байгууллага, экологийн цагдаагийн албанд шилжүүлжээ. 

Тухайн зөрчлийг үйлдсэн 4 иргэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18-р зүйлийн 18.3 дахь заалт:

-Энэ хуулийн 11-р зүйлийн 11.4-т /Ан амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас,  хүйс, сүргийн бүтцийг зохицуулах батлагдсан хөтөлбөр, аргачлалын дагуу явуулах/ зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэхийг хориглосон заалтыг зөрчсөн ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
4
confuse an post
2
angry an post
641604
8 эможи

Ганаа
2022-10-24 18:44
Этгээд биш иргэд гэх юм бишүү
Мэдээ
2022-10-21 09:17
Төрийн хулгайчууд ингэж олоод ХӨРӨНГИЙ нь хураагаач
keyboard_arrow_up