Эмчилгээний зорилгоор ДОПИНГ хэрэглэсэн бол зөрчилд тооцохгүй

2022 оны 10 сарын 20

Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталлаа. Ингэснээр допингтой холбоотой асуудлыг зохицуулах хууль эрх зүйн баримт бичиг албажиж байгаа юм. Тус дүрэмд өмнө нь допингийн асуудлыг шийдвэрлэж ирснээс өөр, шинэ агуулга бага туссан ч хэд хэдэн сонирхолтой заалтууд бий юм.

Батлагдаад нэг хонож буй Допингийн эсрэг үндэсний дүрмийн зарим заалтуудыг танилцуулъя.

Эмчилгээний зорилгоор чөлөөлөх зөвшөөрөл авсан бол допингийн эсрэг зөрчилд тооцохгүй.

Дэлгэрэнгүй:
4.4.1 ЭЗЧ олон улсын стандартад заасны дагуу олгогдсон ЭЗЧ зөвшөөрөл
байгаа тохиолдолд хориглосон бодис, түүний дүрс хувирал илрэх, хориглосон бодис,
Хориглосон аргыг эзэмших, хэрэглэх, хэрэглэхийг оролдох нь допингийн эсрэг
дүрмийн зөрчилд тооцогдохгүй.
4.4.2 Эмчилгээний зорилгоор чөлөөлөгдөх хүсэлт гаргах процесс
4.4.2.1 Олон улсын зэрэглэлийн бус аливаа тамирчин ЭЗЧ олон улсын
стандартын 4.1 эсвэл 4.3 заалтын дагуу Эмчилгээний зорилгоор чөлөөлөгдөх
хүсэлтээ үндэсний допингийн эсрэг байгууллагад гаргана. Уг хүсэлтийг ЭЗЧ олон
улсын стандартын 6 дугаар бүлэгт заасны дагуу допингийн эсрэг байгууллагын
цахим хуудсанд байршуулж мэдээлнэ.
4.4.2.2 Үндэсний допингийн эсрэг байгууллага нь дэргэдээ дараах шаардлагын
дагуу ЭЗЧ хороог байгуулна. Үүнд:
ЭЗЧ хороо нь дарга болон 6 гишүүнээс бүрдэнэ. Гишүүд нь спортын эмнэлэг,
анагаах ухааны зохих туршлагатай байна. Гишүүдийг 4 жилээр томилно.

Нэг ба түүнээс дээш наадамд зөрчил гаргасан бол таван сая төгрөгөөр торгоно

Дэлгэрэнгүй:
12.1 Байгууллагыг бүхэлд нь эсвэл зарим гишүүдийг хэсэгчлэн тодорхой
хугацааны турш дараагийн тэмцээнээс хасах, зохион байгуулах эрхийг цуцлах
12.2 Гаргасан дүрмийн зөрчилтэй нь холбогдуулан дараах санхүүгийн торгуулийг
спортын байгууллагад онооно.
12.2.1 Энэхүү допингийн эсрэг дүрмийн 2.4-т зааснаас бусад зөрчлийг гаргасан
тохиолдолд спортын тэмцээнд оролцох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/
сая төгрөгөөр торгох
12.2.2 Энэхүү допингийн эсрэг дүрмийн 2.4-т зааснаас бусад зөрчлийг нэг удаа хоёр
ба (2) түүнээс дээш тамирчин, тамирчныг дэмжигч этгээд гаргасан тохиолдолд
спортын тэмцээнд оролцох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ сая төгрөгөөр
торгох,
12.2.3 Нэг ба түүнээс дээш тамирчин олон улсын тэмцээн, наадамд допингийн эсрэг
дүрмийн зөрчил гаргасан бол 5 /таван / сая төгрөгөөр торгох,
12.2.4 Нэг ба түүнээс дээш тамирчин, тамирчныг дэмжигч этгээд энэхүү дүрмийн 2.4
заалтыг зөрчсөн тохиолдолд 1 /нэг/ сая төгрөгөөр торгох,
12.3 Допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан тухайн жилд санхүүгийн
тусламжийг зогсоох,
12.4 Допингийн эсрэг дүрмийн зөрчилтэй гишүүдэд холбогдох зардлыг
(Лабораторийн зардал, шүүхийн зардал, тээврийн зардал гэх мэт) нөхөн төлүүлэх,
12.5 Допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан тухайн жилд төрийн шагнал, цол
зэрэг бусад шагнал урамшууллыг зогсоох,

Зөрчил гаргасан тамирчин, бусад этгээдэд допингийн эсрэг зөрчлийн хэрэг нээхгүй

Дэлгэрэнгүй:

16.1. Энэхүү дүрмийн 7 дугаар бүлэгт заасны дагуу допингийн эсрэг дүрмийн зөрчил
гаргасан тухай тамирчин , эсвэл бусад этгээдэд мэдэгдсэн, эсвэл зөрчил гарсан нь
тогтоогдсон өдрөөс хойш 10 жилийн дотор мэдэгдэл хүргэх оролдлого хийснээс
бусад тохиолдолд аливаа тамирчин болон бусад этгээдэд допингийн эсрэг зөрчлийн
хэрэг нээхийг хориглоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641594
0 эможи

MONGOLIA NEWS
2022-10-20 21:28
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: 19099134258
Зочин
2022-10-20 19:37
Бэртэл авлаа эмчлүүлнэ, бяр дууслаа эмчлүүлнэ ер нь Монгол бөхийн дүрмээс хассан нь дээр юм бишүү
иргэн
2022-10-20 16:02
Шагнах үндэслэл мөн болно гэж оруулчихаа
Зочин
2022-10-20 15:40
Холбогдсон бөхчүүд бүгд л эмчилгээ хийлгэсэн гэж ярьцгаадаг. Ер нь олимпийн төрөлд хамаардаггүй монгол бөхийн дүрмээс допинг гэгчийн ойлгомжгүй заалтыг хасах хэрэгтэй
Зочин
2022-10-20 14:59
Элгийг нь авч бнаа . Зүгээр л зөвшөөрчих хэрэгтэй юм бна даа
keyboard_arrow_up