НӨАТ: Гуравдугаар улирлын буцаан олголтыг энэ долоон хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2022 оны 10 сарын 20
НӨАТ-ын гуравдугаар улирлын урамшууллын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхлэхээр болжээ. Энэ улирлын буцаан олголтод 2022 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн баримтууд хамаарна. Ингэхдээ цахим төлбөрийн баримтыг аравдугаар сарын 11-ний 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн байх шаардлагыг тавьж буй.
Мөн энэ сараас НӨАТ-ын сугалааны шинэ тохирлыг эхлүүлсэн бөгөөд тус тохирлоор иргэд
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


2





1


1
641581
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс