Консулын газар: Монгол иргэд ОХУ, Казахстан улсын замын хөдөлгөөнд оролцохдоо осол гаргаж хуулийн хариуцлага хүлээх тохиолдол гарч байгаа

2022 оны 10 сарын 20

Arslan.mn

ОХУ, Казахстан улс руу автомашинаар зорчих манай улсын иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа.

Дээрх улс орнуудад замын хөдөлгөөн оролцохдоо осол гаргаж амь нас, эрүүл мэндээрээ хохирох, бусдыг хохироох улмаар хуулийн хариуцлага хүлээх тохиолдол гарсаар байна.

Иймд гадаадын улс оронд замын хөдөлгөөнд оролцохдоо суугаа улсын замын хөдөлгөөний хууль, журмыг чанд баримтлан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг монгол иргэддээ анхааруулж байна.

 

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641580
0 эможи

keyboard_arrow_up