ИРГЭН: Солонгост гэрээгээр ажиллаж байгаа Монгол залуус АМИА АЛДАХ хэрэг зөндөө гарч байна

2022 оны 10 сарын 20

Arslan.mn

Солонгост байгаа монгол ажилчидын эрх үнэхээр алдагддаг талаар нэгэн сэтгүүлч өөрийн цахимдаа үнэнг бичсэн нь нэлээд анхаарал татлаа.

-Сая хэд хоног хувийн ажлаар Солонгос яваад ирлээ.

Тэнд сэтгүүлч хүний хувиар харахад хэд хэдэн сэтгэл эмзэглүүлсэн асуудал байна аа. Солонгост амьдардаг олон жил харласан Монгол даам авгай нар байна. Тэд нар үйлдвэртээ олон жил ажиллаж Со эзэнтэйгээ нөхцөөд Монгол хүмүүсийг ажилд авдаг юм байна. Тэрэнд нь 3 сарын визтэй хэдэн төгрөг олох гэсэн санаатай хүмүүс ажилд орох гээд хаа хол хөдөө очдог. Очсон хойно нь нөгөө Монгол авгай нар Со даргатайгаа нийлж доромжлоод үхтэл нь зараад ажлаа хийлгээд баахан дарамталдаг. Тэгээд өөдөөс нь тэсвэр алдаад үг хэлэх л юм бол цалинг нь өгөхгүй хөөгөөд явуулдаг. Энэ арга бол маш олон үйлдвэрт хэрэгждэг. Үүнээсээ болоод ар гэртээ таван цаас олоод чихэр боов аваачих гэсэн 3 сарынхан хохироод үлддэг. Хүний газар нэгнийгээ хулхитаж байгаа тэр Монгол авгай нар бүүр цайцан луйварчид гэж хэлж болно.Саяхан Монгол эмэгтэйчүүд Со даргадаа зодуулж байгаа бичлэг цацагдсан даа. Тэрийг хүртэл Монгол хүн зуучилж тэр Со нөхөр дээр аваачиж өгч байгаам. Өмнө нь өчнөөн Монгол эмэгтэйчүүдийг ажиллуулж байхдаа бас доромжилж элдвээр загнаж байсныг мэдсээр байж дахиад Монголчуудыгаа тэр муу Со өвгөн дээр аваачиж өгчихдөг. Уг нь ийм новшийн Со хүмүүсийг Монголчуудыг ажиллуулая гэхэд нь аваачиж өгмөөргүй байгаа юм.

Тэд нар муусайн юмнуудад ажлыг нь хийгээд өгөх Солонгос хүмүүс олдохгүй л байхгүй юу. Бас нэг асуудал Монголоос баахан хандив цуглуулж байгаад явуулсан нөгөө хэдэн хорт хавдартай эсвэл бусад төрлийн өвчтэй хүүхдүүдийг Солонгос эмнэлгүүд хүрээд ир эмчилнэ барина гэж авчраад эмчилгээг нь эхлүүлсэн болоод баахан хандивын цуглуулсан мөнгийн авчихна. Эргээд нэг 10 хоног сар эмчилгээ хийгээд өвчин нь сэдрээд байна дахиад мөнгө хэрэгтэй гээд гудамжинд хөөгөөд гаргадаг юм байна. Нөгөө өвчтэй хүүхдүүдийг мэдээж ээж нь голдуу аваад очсон байдаг болохоор хүүхдээ тэврээд Монгол таун дээр гуйлга гуйна. Монгол таунаар дүүрэн эмчилгээний мөнгөгүй гуйлга гуйсан хүүхдээ тэвэрсэн Монгол ээж нар. Ямартаа ч надтай 2 ч хүүхэд тэнд таарлаа. Манай товч.мн-ээр болон бусад сайтуудаар хандивын аян өрнүүлж байсан Цэрэнханд охин ч гудамжинд гарчээ Бас нэг асуудал!

Солонгост гэрээгээр ажиллаж байгаа Монгол залуус амиа алдах хэрэг зөндөө гарч байна.

Эзэн нь 3 сар хөдөө ажиллуулчхаад контейнерт цалингийн өгөхгүй гэж маргалдаад зодоод алчихсан байна. Нөгөөхийг нь нэг сарын дараа өмхий үнэртээд байхаар нь олж авсан байгаам. Энэ хэргийн араас төрсөн эгч нь яваад шударга үнэнийг бас л олоогүй л яваа гэнэ. За энэ мэтчилэн хүний газарт нэгнийгээ хайрлахгүй бол их л элдвийн амьдрал Со-д үздэг юм байна шүү! Дараа явахдаа камер миктэйгээ явнаа.

Жич: Бас хүний газарт сайн хүмүүс ч олон таардаг юм билээ. Эцэст нь Со дахь Монголын ЭСЯ сайн ажлаа хий. Хэвлэлээр шуугиж байж анхаарал хандуулсан болох юм!

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
641572
2 эможи

Ханд
2022-10-20 20:52
Энэ улсад бид нар 15с 20 жил ажиллахад хэзээ ч дарга нар ийм муухай юм хийдэггүй байж билээ 2018 онд очоод дарга авгай дарга нартай уулзахад сүүд болоод тэвэрч үнэсээд хоол захиалж тэр байтугай хагалгаанд орох гэж ирлээ гэсэн чинь мөнгө өгч байсан бид нар тэр хүмүүсийн хайрыг дааж ажилладаг бсан ажлаа хийж дуусаад амттай хоол авч өгдөг байсан шүү та нар шиг монголчууд ирэхгүй хулгайч хүмүүс ирж бна гэсэн шүү солонгос хүн хэзээ ч муухай аашилдаггүй харин худлаа ярьдаг ажил хийдэггүй хүнд үнэн голоосоо дургүй шүү
1
2022-10-20 09:43
Овоо босгоогүй бол шаазгай суухгүй далжгар далдгар монголчууд өөрсдөөсөө болдог шүү хэн ч маргахгүй.ажил хийж чадахгүй тэгээд нэх худлаа том пиздаанууд хохь нь ш тэй том том юм ярина худалч хулхи хоорондоо таарахгүй ацны чингис мингис юу юм бэ шээснүүд хохь нь
keyboard_arrow_up