Бусдын үхрийг нядалж, зарах гэж байсан этгээдүүдийг СААТУУЛЛАА

2022 оны 10 сарын 20

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын Хонгилын бууц гэх газраас “Хоёр тооны сарлагийн үхэр хулгайд алдагдсан” мөн 21 цагийн орчимд Богт сумын Цэлгэр гэх газраас “Нэг тооны үхэр хулгайд алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулж дээрх хэргүүдийг “Д” болон “Б”, “Ё” нар үйлдсэнийг шуурхай илрүүлж, малын түүхий эдийг худалдан борлуулахаар зөөвөрлөж байхад саатуулж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэн та эрдэнэт мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641566
0 эможи

keyboard_arrow_up