Цагдаагийн шөнийн эргүүлийн алба хаагчид шатаж байсан байшингийн 11 давхраас 2 настай хүүхдийг ээжийнх нь хамт аварчээ
2022 оны 10 сарын 19
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын шөнийн эргүүлийн алба хаагчид шатаж байсан байшингийн 11 давхраас 2 настай хүүхдийг ээжийнх нь хамт аварчээ.
Тодруулбал, энэ оны 10 дугаар сарын 19 ны өдрийн 00.20 минутын орчим сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Хүүхдийн 100 дугаар дэлгүүр орчимд үүрэг гүйцэтгэж байхад ... дугаар байр 11 давхарын тагт шатаж байсны дагуу тухайн байрны 11, 12 давхарын айлуудыг сэрээж 2 настай хүүхдийн хамт угаартсан иргэн М -г угаарын бүсээс гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.
Мөн галыг Нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах 10 дугаар ангийн алба хаагчтай хамтран унтраажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

15

8



1



1

1
641526
26 эможи
Зочин
2022-10-19 16:50
Сайн байна. Манай цагдгаагийнхан соргог мэдрэмжтэй ажиллажээ. Ажлын амжилт хүсье.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс