СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр машин мөргөлдөж, нэг нь ХӨМӨРСӨН ОСОЛ гарлаа

2022 оны 10 сарын 19

Arslan.mn

ХУД-ийн 15-р хороо, Гэгээнтэн уулзвар замд "Т.Кролла" маркийн автомашины жолооч А нь "Ланд 80" маркийн автомашины жолооч Л-ын автомашинтай мөргөлдөж, улмаар "Ланд 80" автомашин унаж зорчигч Б гэмтсэн ослыг шалгаж байна. Ослын талаарх дуудлагыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 20 цаг 59 минутад өгчээ.

Тодруулбал, "Ланд 80" маркийн автомашины жолооч зүүнээсээ баруун чиглэлтэй явахдаа гэрэл дохио зөрчин урдаасаа хойш чиглэлтэй явж байсан "Т.Кролла" маркийн автомашины жолоочтой мөргөлдсөн ослыг Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж хэргийн газрын үзлэгийг хийж, хоёр жолоочийг драгёр багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон байна.

Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, хариуцлагатай байж замын хөдөлгөөний дүрэмд заасан дарааллын дагуу уулзвар гарц нэвтрэх дээ гэрэл дохио зөрчихгүй хөдөлгөөндөө соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Замын хөдөлгөөний нэг л дүрэм зөрчихөд зам тээврийн осол гарах үндэслэл бүрддэгийг анхаарна уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641516
0 эможи

keyboard_arrow_up