ЦЕГ: Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит практик БУУДЛАГЫН ТЭМЦЭЭН зохион байгууллаа

2022 оны 10 сарын 18

Arslan.mn

Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит практик буудлагын тэмцээн энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Монголын практик буудлагын холбооны буудлагын талбайд зохион байгуулагдлаа. Тэмцээнд Зэвсэгт хүчин, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах алба, Төрийн тусгай хамгаалалт болон ОХУ-ын баг зэрэг 10 байгууллагын 183 тамирчин, 4 төрлийн 5 ангилалд өрсөлдсөнөөс Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны баг тамирчид багийн дүнгээр:

Карабины опен ангилалд.

* Гутгаар байр хүрэл медаль

Шөнийн буудлагын төрөлд 

* Тэргүүн байр алтан медаль, хоёрдугаар байр мөнгөн медаль

ПСС ангилалд

* Тэргүүн байр алтан медаль

Карабин стандарт ангилалд

* Тэргүүн байр алтан медаль тус тус хүртсэн амжилт гаргалаа.

Хувийн дүнгээр

Шөнийн буудлагын төрөлд тус газрын мэргэн буудагч, цагдаагийн ахмад О.Баттөгс Тэргүүн байр алтан медаль,

Бүлгийн ажилтан, цагдаагийн ахмад Ж.Баттулга Хоёрдугаар байр, мөнгөн медаль,

Бүлгийн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч М.Цэнд Гутгаар байр, хүрэл медаль,

2. ПСС ангилалд

Бүлгийн ажилтан, цагдаагийн ахмад Ш.Арвинбаяр Хоёрдугаар байр, мөнгөн медаль,

3. Карабин стандарт ангилалд мэргэн буудагч, цагдаагийн ахмад Ж.Баттулга Хоёрдугаар байр, мөнгөн медаль,

Бүлгийн ажилтан, цагдаагийн ахмад Г.Ганбат Гутгаар байр, хүрэл медаль тус тус хүртлээ.

Энэхүү тэмцээнд буудлагын спортын ОУХМ 3, Спортын мастер 11, спортын дэд мастер 8 хүн оролцсон байна Монгол улсад анх удаа Шөнийн буудлагын төрөл зохион байгуулагдан Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны баг тамирчид тэргүүн байр эзэлж амжилттай оролцлоо.

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдадаа цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641494
0 эможи

keyboard_arrow_up