Прокурорт 703 гомдол, хүсэлт хянагдаж байгаагаас 354 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг байна
2022 оны 10 сарын 18
Прокурорын байгууллага 2022 оны 10 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 367 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 976 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 273-ыг нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 703 гомдол, хүсэлт хянагдаж байна.
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 9 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 354 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









641491
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс