ТОДРУУЛГА: Охин хөлөө тайруулна гэдэг нь ХУДЛАА, охины баруун хөлөнд зулгаралт үүссэн ч ЯС НЬ ХУГАРААГҮЙ

2022 оны 10 сарын 17

Arslan.mn

Энэ сарын 10-нд БЗД-ийн "Олимп" хотхоны арын замд "Ланд-200" маркийн автомашин урсгал сөрөн 7 машин мөргөж, 12 настай хоёр охиныг мөргөж, дайрч гэмтээсэн ноцтой осол гарсан билээ.

Тэгвэл ар гэрийнхэнтэй нь холбогдж охины биеийн байдлыг тодруулахад, охин өнөөдрийн байдлаар /2022.10.17/ ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Охин эхний хэд хоног цочиж, орилж, уйлж шокийн байдалтай байжээ.Охины баруун хөлнийх нь мах зулгаралттай, хөлнийх нь яс хугарсан зүйл байхгүй гэдгийг баттай эх сурвалж мэдээлж байгаа юм.

Охин өнгөрсөн Даваа гарагт Шүүх эмнэлэгт шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу нь гараагүй байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
641461
4 эможи

Зочин
2022-10-17 19:00
Бэртэл гэмтэл бага авсан бол сайн бна азтай бна, нялх амьтан ашгүй, дайрсан малд бол хариуцлага зайлшгүй бх ёстой.
keyboard_arrow_up