САЙН МЭДЭЭ: ОХУ-аас Монгол Улсын хил даван орж ирсэн хээрийн түймрийг хилийн цэргийн алба хаагчид БҮРЭН УНТРААЖЭЭ
2022 оны 10 сарын 17

Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Гулзадын-Эх” гэдэг газар ОХУ-аас Монгол Улсын хилийн 92-ын 1 дүгээр тэмдэгтээс 92-ын 2 дугаар тэмдэгтийн чиглэлээр түймэр орж ирсэн хээрийн түймрийг унтраажээ.
Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 16-ны өдрийн 19:17 цагт хүлээн авсан байна. Улмаар хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж 21:40 цагт унтраасан талаар ОБЕГ мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
641453
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
