48 настай, эмэгтэй гадны нөлөөтэй амь насаа алдсан байжээ

2022 оны 10 сарын 17

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07:42 цагт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны ... тоотод "Хүн нас барсан байна " гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад 48 настай, эмэгтэй "А" нь биедээ ил харагдах гэмтэл, шархгүй амиа алдсан байсан бөгөөд дүүрэг дэх цагдаагийн 3 хэлтсээс мөрдөн шалгах хойшлуулашгүй ажиллагаа явуулахад хохирогч гадны нөлөөтэй амь насаа алдсан нь тогтоогдсон бөгөөд шалгалтаар түүний амь насыг нөхөр болох 57 настай, эрэгтэй, "Д" нь согтуурсан үедээ хохироосон байж болзошгүй байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
10
ouch an post
confuse an post
angry an post
5
641414
16 эможи

Зочин
2022-10-17 11:38
Энэ Архичин алуурчдыг яана аа.
keyboard_arrow_up