ЦАГ АГААР: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ДУЛААРНА
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, нутгийн зүүн хагаст хүйтэн байна. Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 19-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи энэ сарын 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.









