А.Цогцэцэг: Хүн удирдана гэж амаргүй. Хүнээ хайрлаж боловсон хүчнээ хөгжүүлж байж байгууллага удирдана
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг " Төрөх эмнэлгийн асуудлуудыг нилээд анхааралтай харлаа. Ер нь хэн нэгний буруу гэхээсээ илүүтэйгээр Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжээд олон зүйл дээр онож олон зүйл дээр алдаж яваа нийгмийн гажуудлуудын сэтгэл зүйн болон удирдлагын ур чадвартай холбоотой асуудлууд харагдаж бна гэж харлаа. Хэн нэгэнд буруу өгнө гэхээсээ илүүтэйгээр улс орны маань үйлчилгээний тэр дундаа эрүүл мэндийн салбарын өнөөгийн төрх. Үүнийг 1 дарга очоод хашгирч загинаад халж солиод хийдэг ажил биш гэдгийг илэрхийлж бнаа. Үүнийг засах цаг нь аль эрт болсон бсан.
Хамгийн эхэнд 1. Улс орны эдийн засагтай холбоотой том асуудал бна. Үүнтэй уялдсан эрүүл мэндийн салбарын санхүүжилт гажуудалтай олон жил явсан.
2. Эрүүл мэндийн салбарын цалин маш бага. Эмч нар 600-700000 авдаг цаг саяхан. Дөнгөж сая л 1 сая гаруй болсон. Сувилагч 400-550000 бсан мөн сая л 800 -900 дөхлөө. Улсын эмнэлэг ачаалал их. Тэгээд тэд ажлын бус цагаараа илүү цаг хөдөлмөрлөж амьдарч бгаа тул өнөөдрийг хүртэл чимээгүйхэн ажлаа хийгээд явдаг. Тэднийг буруутгах ямар ч үндэслэл бхгүй.
3. Улсын эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тариа нэн хангалтгүй. Хүнээ эмчилэхийн тулд амийг нь аврахын тулд , амьдарлын нь чанарыг нь сайжруулахын тулд өөрсдөөр нь эм хэрэгсэл олуулдаг нь нууцгүй үнэн. Харин өнөөгийн тогтолцоо нь дээгүүрээ гарсан тушаал шийдвэр нь эрүүл мэндийн салбарын ажилчдыг шахаанд оруулж бгаа . Өөрөөр хэлбэл 5л усанд 10 л ус хийГээд багтаачих гэсэн логик уншигдаж бгаа. Ар гэрээс нь эм тариа авхуулхааргүй эмнэлгийн төсөв бгаа бил үү гэдэгт мониторинг хж үзэх хэрэгтэй. Би сайд бхдаа энийг хийж үзсээн. ЭМД- с 350-500 мянгаар хавсарсан өвчтэй хүнд болон хүндэвтэр хүнд ямар гээчийн эд шидээр эмчилээд ч боломжгүй.
1 ампул тариа 250-500.000 бүр 5 -10 саян үнэтэй эм тариа ч бна. Эмээ 80% импортлодог орон шүү дээ. Долларын ханш хэд болж бгаа билээ дээ. Ингээд л дээрээс нь төрийн шийдвэрийг биелүүлэх гэж ямар ч ухаантай ямар ч ид шидтэй удирдагч ирээд хаалга мөргөж буйн тод жишээ.
3. Эрүүл мэндийн салбарт ажлын байрны халшрал хам шинж аль эрт үүссэн. Ковидын үед бүр ч тод томруун харагдсан. Гэсэн ч тэд мөлхсөөр л бгаа. Ёстой л амь зуухын тулд янз бүрийн арга сүвэгчилж яваа бх. Тэд гэр бүлтэй үр хүүхэдтэй. Хувийн эмнэлэг ажиллуулаад тэрбумтан болчихсон эмч би л магад хараагүй. Гадаадад бол бгаа бх. Улс орнууд чадалтай эмч нараа өөр эмнэлгүүдтэй шэйр хийж гэрээтэй ажилладаг бас ажиллуулдаг.
4. Удирдлагуудад учир их бнаа. Хүн удирдана гэж амаргүй. Удирдлагандаа бгаа хүмүүсээс илүү ухаантай байж илүү мэдлэг чадвартай бж, илүү өгөөмөр бж, илүү хүнлэг байж, илүү учиг тайлж чаддаг бж тэднийг удирдана. Хүнээ хайрлаж боловсон хүчнээ хөгжүүлж бж байгууллага удирдана. Алдаан дээр дөрөөлөөд бвал өнөөдрийн нөхцөл бдал үүснэ. Засна залруулна. Ажлаас халах нь урьтал биш учир шалтгааныг нь засах нь чухал
5. Сүүлийн үеийн эмнэлгүүдийн дарга нарын толгой нь томорч шил нь татчихаад дураараа загнаж дунд чөмгөөрөө жиргэж бгаа нь бас үнэн. Захиргааны бүтэц данхайсан. 140 хөн ажилчинтай эмнэлэг 4-5 орлогчтой бгаа. Тэд нь бүгд мэргэжлийн бус. Үйл ажиллагаа эрхэлсэн орлогч захирал, стртеги төлөвлөлт эрхэлсэн захирал бүр юу юу гэлээ… маш олон захиралтай болсон. Энэ маш том аюул. ТУЗ тай болсон гүйцэтгэлээр санхүүжиж сайн сайхан болно гэж дээгүүрээ ярьдаг боловч гүйцэтгэх шатандаа хуйвалдааны талбар болсон. Нэг л бодит бдалдаа үнэлгээ өгч цаашаа зөв явахгүй бол СУУЛАА2. энэ янзаараа явбал улам хэцүүднэ. Манай тогтолцоо социализмаасаа зөв явж ирсэндээ л тэсээд бна.
6. Тушаал, журам, шийдвэр зэрэг нь Хуулийн аргаар хууль бус үйлдэл хийхийг турхирч бгаа олон асуудалд либералчилах шаардлагатай болсон нь харагдаад бгаа. Хаасан боосон хүнд суртал үүсгэсэн маш их тээг гогцоонууд бгаа. Бас маш их үр дүнгүй давхар давхар зардал гаргаж бгаад хаана хаанаа харах цаг болсонг харуулж байна.









