Согтуу жолооч Эгийн гол руу оржээ
2022 оны 10 сарын 14
Аравдугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Эгийн голын гүүрний дээд хэсгээр тээврийн хэрэгсэл жолоодсон согтуу иргэн гол руу орсон хэрэг гарчээ.
Тухайн иргэнийг машинтайгаа голд урсаж байхад нь сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Өлзийсайхан өөрийг нь аварч, улмаар дуудлага өгсний дагуу онцгой байдлын газрын аврагчид машиныг нь голоос гаргажээ.
Тус газрын голын ус 85 метр орчим өргөн бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн эргээс 30 гаруй метр холдсон байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



641391
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс