Эцгээ хөнөөсөн гэх 17 настай иргэнд таслан сэргийлэх арга хэмжээ авав

2022 оны 10 сарын 14

Arslan.mn

Эцгээ хөнөөсөн гэх 17 настай М-д нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан /санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах/  гэмт хэрэгт  яллагдагчаар татагдсан өсвөр насны яллагдагч М.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...Өсвөр насны яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, ...Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах... гэсэн зорилтод нийцүүлэн үндэслэлээр өсвөр насны яллагдагчид нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641384
0 эможи

keyboard_arrow_up