Их аварга Хакүхо М.Даваажаргал аавынхаа алдрыг мөнхжүүлсэн ХӨШӨӨГ БОСГОНО

2022 оны 10 сарын 13

Arslan.mn

Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал дөрвөн жилийн дараа Монгол нутагтаа ирээд буй. Түүнийг өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Хакухо М.Даваажаргал аав, Монгол Үндэсний бөхийн дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, Ж.Мөнхбат агсны алдрыг мөнхжүүлэх гэрэлт хөшөөг Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулах зорилгоо танилцуулсан байна. НИТХ-ын дарга түүний хүсэлтийг хүлээн авч, "Их аваргын алдар цууг мөнхжүүлэхэд нийслэлийн иргэд бид баяртай байх бөгөөд бүх талаар дэмжин ажиллана" гэжээ. Хакухо М.Даваажаргал ирэх оны нэгдүгээр сард зодог тайлах ёслолоо хийж, Миягино дэвжээг өв залгамжлах аж. Тэрбээр сумо бөхийн дэвжээнээ 1,187 давж, 45 удаа түрүүлэн Японы Эзэн хааны цомыг авсан цорын ганц бөх билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
641381
6 эможи

Зочин
2022-10-14 12:57
Аавынхаа нэрэмжит бөхийн дугуйлантай Цэцэрлэг. сургууль барьсан нь дээрээ
Иргэн
2022-10-14 09:04
Төрсөн нутагт нь босгосон нь дээр байхаа. 40-өөс доош насныхан энэ хүний талаар юу ч мэдэхгүй ш дээ.
Зочин
2022-10-14 02:27
Их аваргын хөшөөг босголгүй яахав. Эрдэнэсант ч бөхийн өргөө босгоорой. Анхдагч сум болог.
Зочин
2022-10-14 01:54
Юун хешее бэ?! Менгетэй болгон аав, ээждээ хешее босгоод байна шэж юу байсан юм, тэнэглэл!
Зочин
2022-10-14 01:06
Өө сайхаан 2 хөшөөтийн хүрээлэн гэж нэрлэe
Зочин
2022-10-14 01:05
Наран улсдаа босгож таниулмой мгл д хөшөө хэрэггүй ээ
Зочин
2022-10-14 00:31
Сайн хүний үр Сүүтэй гүүний унага
ЗОЧИН
2022-10-13 20:44
ЧУЛУУН ХӨШӨӨ БИШ АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙСАН ХОРОО, ДҮҮРЭГТ НЬ ч ЮМУУ ТӨРСӨН НУТАГ ОРОНД НЬ ЭМНЭЛЭГ, СУРГУУЛЬ БАРЬ, ХАНАНД НЬ "МОНГОЛ УЛСЫН БӨХИЙН ДАРХАН АВАРГА ЖИГЖИДИЙН МӨНХБАТ ААВЫНХАА МӨНХӨД ДУУРСАГДАХ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛАН ЯПОНЫ СУМОГИЙН 69-ДЭХЬ ИХ АВАРГА ХҮҮ ДАВААЖАРГАЛААС НЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЗОРИУЛЖ БАЙГУУЛАВ" гэсэн бичээс хананд нь бичиж үлдээ.
Нэмэх
2022-10-13 19:59
Зардал нь төрөөс гарах уу?
зурхайч
2022-10-13 18:05
Цэцэрлэгт хүрээлэн гэж хөшөөний цуглуулга болохнээ. Цагдаагийн хүрээлэн болоод байгаа шүү
keyboard_arrow_up