СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашин худалдан авах гэрээгээр иргэдийг хохироосон этгээдийг ОЛЖ, ТОГТООЖЭЭ

2022 оны 10 сарын 13

Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд:

  • Оршин суугаа газраасаа алга болсон тул эрэн сурвалжилж байсан 8,
  • Оргодол 3,
  • Гэмт хэрэгт сэрдэгдсэн 41,
  • Шүүхээс даалгасан 72 хүнийг,
  • Эд зүйл 6,
  • Тээврийн хэрэгсэл нэгийг тус тус олжээ.

Дээрх этгээдүүдийн дотор иргэдтэй автомашин худалдан авах болон ачилтын талбай дээрээс автомашин дуудлага худалдаагаар худалдан авах гэрээ хийж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулан 2014 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан Э-г Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олж тогтоов.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад 114, урьд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 11 хэргийг тус тус илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641370
0 эможи

keyboard_arrow_up