Гурван сурагчийг сургуулиас нь авч явахыг завдсан иргэнийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

2022 оны 10 сарын 13

Arslan.mn

Цагдаагийн ажилтны нэрийг барьж, сурагчдыг сургуулиас нь авч явахыг завдсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, өнгөрсөн Баасан гарагт буюу энэ сарын 7-ны 16:00 цагийн орчимд БГД-ийн нутагт байрлах ...дугаар сургуулийн 12 настай гурван сурагчийг Налайх дүүргийн харьяат 16 настай эмэгтэй өөрийгөө "Цагдаагийн ажилтан байна. Хэлтэс дээр аваачиж мэдүүлэг авна" гэж худал хэлж, сургууль дээрээс нь авч гарахыг завдсан байна.

Энэ үеэр сургуулийн ажилтан тухайн хүнээс цагдаагийн ажилтан гэдгийг нь нотлох үнэмлэхийг нь шаардахад автомашинаасаа авч ирнэ гэж гараад зугтжээ.

Уг асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд дээрх эмэгтэйг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
641361
2 эможи

keyboard_arrow_up