“ЧИНГИС ХААН“ музейг нэг хоногийн дотор 1,200 гаруй хүн үзжээ
2022 оны 10 сарын 13
"Чингис хаан" хаад язгууртны музей өчигдрөөс эхлэн олон нийтэд үйлчилж эхэлсэн.
Энэ өдөр тус музейг 1,200 гаруй хүн үзжээ. Үзэгчдийн 800 гаруй нь хүүхэд болон ахмадууд бол бусад нь тасалбараа авч үйлчлүүлсэн иргэд байна.
"Чингис хаан" музейн тасалбарын үнэ
- том хүн 30,000,
- оюутан 25,000,
- гэр бүл 20,000 төгрөг юм.
Хуулийн дагуу 0-16 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд үнэгүй үйлчилдэг.
Цагийн хуваарийн тухайд өдөр бүр 09:00-18:00 цагт нээлттэй байх бөгөөд тасалбар борлуулах цэг 16:30 цагт хаана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









641359
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс