Ихэнх нутгаар хүйтэрч, цас орж, цасан шуурга шуурахыг АНХААРУУЛЖ БАЙНА

2022 оны 10 сарын 12

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 хэм, бусад хэсгээр 2-4 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

Ихэнх нутгаар хүйтэрч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Хур тунадас: Төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар өмнөөс, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 10-15 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
4
wow an post
5
yay an post
sad an post
3
ouch an post
10
confuse an post
14
angry an post
7
641333
91 эможи

Зочин
2022-10-13 18:50
Угаасаа ядарсан улсад ядмагууд ширүүн бдаг шиг бгаам
keyboard_arrow_up